07.19

”Face of beauty international 2016” тэмцээн болно

 

“Мисс Монголиа Консалтинг” ТББ нь энэ есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 9-ны хооронд "Face of beauty international 2016" тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа тухай өнөөдөр мэдээлэл хийлээ. "Face of beauty international 2016" төслийн удирдагч Ж.Анхбаяр "Монгол Улсын миссүүд гадаад руу явж, олон улсын миссийн тэмцээнд оролцдог.
Тэгвэл анх удаа олон улсын миссийн тэмцээн болох "Face of beauty international 2016" тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар болсон тухай дуулгахад таатай байна.
Тус тэмцээн нь дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг бөгөөд тэмцээн болох улсыг дэлхий даяар сонирхож, анхаардаг гэдгийг хэлмээр байна.Бид 2013 оноос эхлэн тус тэмцээнийг Монголдоо зохион байгуулах хүсэлт илгээж байсан ч олон улсын бүсгүйчүүдийг угтан авах боломж, байрлуулах зочид буудлын хүрэлцээ, аюулгүй байдлыг зохицуулах боломж бүрдээгүйгээс болж эрхээ авч чаддаггүй байсан.
Харин 2016 онд Шинэ Зеланд, Австрали, Тайвань гэсэн улсуудтай өрсөлдөж, улмаар Монгол Улс зохион байгуулах албан ёсны эрхээ авч чадсан" гэв.