Г.ГАНЧИМЭГ
Бизнес, хөгжил” ярилцлагын буланд МҮХАҮТ–ын орлогч дарга М.Сарандавааг урилаа.
–Ази, Европын түншлэлийн дээд хэмжээний XI уулзалт өндөрлөлөө. АСЕМ–аас бид юутай үлдэв ээ.Ялангуяа, манай бизнес эрхлэгчид харилцан ашигтай гэрээ хэлцэл хийж чадсан уу?
–Монгол Улс дэлхий нийтийн анхааралд тодорхой хугацаанд байж, нэр хүндээ олон улсын тавцанд өргөсөн үйлажиллагаа болж өндөрлөлөө. Нөгөөтэйгүүр, улс төр, эдийн засгийн шийдлүүд гарахын зэрэгцээгээр бизнесэрхлэгчид буюу баялаг бүтээгчдийг хооронд нь уулзуулж зах зээлийн боломжоо хуваалцах, худалдааг хөнгөвчлөххамтын ажиллагааг нэлээд сөхөж ярилаа. МҮХАҮТ–аас 2012 онд “Хөрөнгө оруулагч нар Монгол Улсад итгэхээболилоо” гэдэг сэдвээр эдийн засгийн форум зохион байгуулж байсан. 2012 оноос хойш гадаадын хөрөнгөоруулалт 100 хувь уначихлаа.
Нэг ёсондоо, европ, ази хүмүүс бизнес эрхлэхдээ монгол хүнтэй харилцахаа больсон. “Хүлээж байя”, “судалжбайна” гэдэг хариу өгдөг болсон. Энэ нь тэд монгол хүнд итгэхээ больж, ойлголцол байхгүй болчихсон гэсэн үг.Энэ нөхцөл байдал дөрвөн жил даамжирч эдийн засгийн өсөлтөнд нөлөөлсөн. Манай танхимаас “Бизнесийнитгэлийн индекс”, “Хүнд суртлын индекс” гэсэн хоёр судалгааг хийдэг. Оны эхэнд хийсэн судалгаанаас харахад,бизнес эрхлэгчид Монголд хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ хэлж байлаа. Тэр ч байтугай Монгол Улсын дотоодынхөрөнгө оруулалт буурчихсан байсан. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, бизнесийн идэвхижил буурсан. Энэ ньдотоод, гадаадын бизнес эрхлэгч нарт том сургамж өгсөн. Тиймээс Монгол Улс одоо тогтвортой, хүртээмжтэй,оролцоотой, хувийн хэвшилдээ тулгуурласан эдийн засагтай болж, тэдний бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгөоруулах том амлалт авлаа гэж би хувьдаа харж байна. Зөөлөн үр дүн нь энэ. Үүнээс гадна Сингапур, БНХАУ,ОХУ–тай томоохон гэрээ хэлэлцээ яригдаж байна. Мөн БНСУ–ын 50 гаруй компанитай манай бизнес эрхлэгчидгэрээ хийсэн. Одоогоор тоо болон үнийн дүн нь гарч ирээгүй байна. Монголыг харж ажиглаж байсан хуучинтүншүүд маань энэ удаа олноороо ирсэн. Монгол Улс өөрчлөгдөх юм байна, цаашид бизнес маань амжилттайявах юм байна гэж тэд үзээд хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагаагаа сэргээж эхэллээ.
–Царцаж, зогсонги байдалд ороод байсан төслүүдээ сэргээх юм байна гэж ойлголоо. Тухайлбал, ямартомоохон төслүүд хөдлөхөөр болчихов оо?
–Мэдээж, уул уурхайн төслүүдийг дурдаж болно. “Эрдэнэс Монгол”, нүүрсний хуурай аргын боловсруулахтехнологи, эрчим хүчний төслүүд, ДЦС–ын хөрөнгө оруулалтууд шийдэгдэж, Засгийн газрууд хоорондынхэлэлцээрээр хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Дээрээс нь царцанги байсан нийгмийн шинжтэй төслүүд болондэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахаар болж байна. Манай улс технологи өндөр хөгжсөн Герман, Япон,Солонгос улстай эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэхээр болсон. Ингэснээр бид өмнө нь бараагимпортолдог байсан бол одоо нам болон өндөр технологи импортлох боломж бололцоо бүрэн нээгдлээ.Нөгөөтэйгүүр, Европын зах зээл Монголд нээлттэй болж, харьцангуй уян хатан бодлого барьж байна. АСЕМ–ындагалдах хурлуудын нэг Бизнесийн чуулганы зарим оролцогч “Монгол 150 гаруй улстай худалдаа хийжбайгаагаас дийлэнхтэй нь гадаад худалдааны баланс байдаггүй” гэдгийг хөндөж тавьсан. Энэ үнэн. Яагаад гэвэл,энэ дотор үнэ цэнэ шингэхгүй, Монгол Улсад технологи байхгүй учраас тэр юм. Тиймээс бид технологийгнутагшуулах ажлыг маш их хийх хэрэгтэй. Бид өртөг их шингээдэг, тээвэрлэхэд хямд төсөр бараа бүтээгдэхүүнийголж илрүүлэн үйлдвэрлэлээ хөгжүүлбэл Монгол Улс өрсөлдөх чадвартай болно.
-“Нэг үүдийг нээхэд нөгөө хаалганууд нээгддэг” гэдэг үг бий. Монгол бол боломж бололцооны эх оронгэдгийг ч Бизнесийн чуулганд оролцогчид онцолж байсан. Гэтэл энэ сайхан үүд хаалгыг тал талаас ньдэмжээд нээгээд өгчихлөө. Одоо монголчуудын маань чадвар чансаа, нөөц боломж хэр байна вэ?
–Яг энэ сэдвийг хөндвөл манайд маш олон асуудал яригдана. Бараа бүтээгдэхүүний чанарын стандарт, хүнснийаюулгүй байдал, малын эрүүл ахуй, дээрээс нь сав, баглаа, боодолтой холбоотой маш олон асуудал хөндөгддөг.Жишээ нь, сав, баглаа, боодлын хэмжээнээс авахуулаад энгийн зүйлүүд нь хүртэл олон улсын стандартаасзөрүүтэй. Энэ мэтээр янз бүрийн олон асуудал үүсдэг. Гадаадын хөрөнгө оруулагчдын нүд бидэнтэй адилханхарахгүй байна л даа. Тэд том байшин хараад “Аа, эднийх том компани юм байна” гэж хэзээ ч хүлээн авахгүй.Мундаг боловсролтой захирлыг нь хараад “Манай түнш компани чинь их мундаг юм байна” гэж дүгнэдэггүй.
–Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчид бизнесийн түншийнхээ юуг нь хамгийн түрүүнд анхаарч үздэг юмбол?
–Тогтвортой байдал, компанийн дүрэм журам, хүний нөөц, менежмэнтийн бодлогыг нь сонирхож байна. Гэтэлманай компаниуд юутай ч 25 жил яваад ирсэн байдаг. Эдгээр компани байгууллагынхаа төвшинд хэр төлөвшсөнюм бэ, ажилтнаа хэр хүндэлдэг юм гэдгийг л гадаадын хөрөнгө оруулагчид сонирхож байна. Түүнээс бишдансандаа хэдэн төгрөгтэй вэ, ямар нөөцтэй ордын лизенцийг бариад сууж байгаа вэ гэдгийг харахгүй. Өнгөрсөнхугацаанд бид бүгдээрээ харлаа шүү дээ. Мэдлэггүй, чадваргүй, хоорондоо нэгдэж чаддаггүй гэдгээ хөрөнгөоруулагч нартаа хангалттай харуулчихсан. Нэг худалдан авагч дээр 10 монгол гүйж очоод, үнэ цэнээ унагачихдагбайлаа. Одоо бид энэ бүх дутагдлаа засч, олдсон боломжоо нурааж болохгүй. Үүн дээр бодлого хэрэгтэй нь чтодорхой. Тиймээс бид одоо Худалдааны хуулийн төсөл дээр ажиллаж байна.
–Бизнесийнхэн олдсон боломжоо нураалгүй ашиглахын тулд яах ёстой вэ?
–Би шүүмжилж байгаа юм биш. Манай компаниуд бүгд болохгүй байгаа юм биш. Чадаад хийж байгаа нь ч бий.Харин үлдсэн нь тэр хийж чадаж байгаа ажлыг яг адилхан чаддаг болох ёстой. Өнөөдөр манай улсад гадаадыналь нэг улсад очоод тухайн улсынх нь хэлээр яг өөртөө ашигтай байдлаар гэрээ хэлцэл хийж чадах менежер хэдбайна вэ. Бид Германд оччихоод англи хэлээр хэлцэл хийж байна шүү дээ. Монголд ирчихээд оросоор хэлцэлхийж байгаатай л адил асуудал. Хэчнээн тухайн хэлийг төгс эзэмшсэн байлаа ч гэсэн Монгол Улсын хууль, бүхийл зохицуулалт монгол хэлээр л байгаа шүү дээ. Тиймээс ялгаатай. Үүнээс эхлээд л бодох, зохицуулах асуудалолон бий. Өнөөдөр Монголд зүгээр л нэг орчуулагч маш олон байна. Яахав, арга хэмжээнүүд дээр амиааргалаад л гарчихдаг. Гэтэл тэдэнд үнэт зүйл нэммээр байгаа юм. Тэд МҮХАҮТ–аас зохион байгуулдаг гадаадхудалдааны нөхцөл, хэлцэл хийх ур чадварын сургалтад суучихвал зүгээр нэг орчуулагч биш гадаад худалдааныменежер эсвэл борлуулагч болчихно доо. Үүнтэй адил манайд хуульч, эрх зүйч мэргэжилтэй мундаг залуус олонбий. Тэдэнд хэлний мэдлэг хэрэгтэй байна. Гэрээ хэлцэл хийх ур чадвар эзэмшчихвэл тэд гэрээ хэлцлийнменежерүүд болчих гээд байдаг. Тэгвэл энэ боломж бололцоог гаргах талаар МҮХАҮТ ажиллаж байна. Өнөөдөрбидэнд олдсон энэ боломжуудыг цаашид сайн гэрээ хэлцэл хийх чадвартай гадаад харилцааны менежерүүд авчявна. Монголыг олон улсын төвшинд гаргаж ирэх, гадаад харилцаа сайтай олон улсын борлуулагч нар бэлтгэгдэххэрэгцээ шаардлага байна. Мэдээж, инженерүүд бас хэрэгтэй. Гэхдээ мөн л хэлцэл хийх чадвартай байх ёстой.Гадаадад хэдэн сая, тэрбум ам.долларын хэлцэл хийх чадвартай мэргэжилтнүүд өнөөдөр Монголд хэд байна вэ.Танхимын зүгээс маш олон үзэсгэлэн зохион байгуулдаг. Ийш тийш нь хүмүүсийг аваад явдаг. Гэтэл нөгөө хүмүүсмаань лангууныхаа ард суугаад байдаг. Тухайн хэл, соёлыг ойлгож, харилцаа холбоо тогтоож чадахгүй л байна. Бидур чадвараа сайжруулахгүй бол бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргаж чадахгүй. Тиймээс МҮХАҮТ Европын холбоотойхамтран энэ чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлэхээр ярьж байна.
–АСЕМ–ын дагалдах хурлуудын нэг болох Бизнесийн чуулганыг зохион байгуулахад МҮХАҮТ идэвхтэйоролцсон. Энэ талаар?
–Бид олон том тоог эдийн засгийн өсөлт гэж харсаар ирсэн. Гэтэл баялаг цөөнх дээр төвлөрчихжээ гэдэгасуудлыг “Оролцоотой эдийн засаг” сэдвийн хүрээнд хөндсөн. Энэ нь зөвхөн Монголд ч биш дэлхий нийтэдбайдаг асуудал. Тэгвэл энэ баялгийг яаж хүртээмжтэй болгох вэ. Европын холбооны ерөнхийлөгч Жан–КлаудЮнкер “Өнөөдөр нэг хүнийг ч гэсэн ажлын байртай болгох нь чухал байна” гэж хэлсэн. Энэ нь хувийн хэвшлийг ляриад байгаа юм. Нөгөөтэйгүүр, уялдаа холбоо, хамтын ажиллагаа маш чухал байна. Бид хамтрахгүйгээр,хувийн хэвшлээ дэмжихгүйгээр жижиг, дунд үйлдвэрлэлд нэмүү өртөг шингээх, ногоон эдийн засгийг хөгжүүлэхтухай ярих боломжгүй юм. Үнэн хэрэгтээ, газрын зураг дээр харвал Ази, Европ чинь нэг л тив. Гэхдээ арьсөнгөөрөө юм уу ярьж буй хэл, соёлоороо хоёр хуваагдчихсан. Энэ хоёр тив худалдаа, тээвэр, дэд бүтцийнтомоохон төсөл, санал санаачлагуудаа хэрэгжүүлэн ЕвроАзийг холбох цаг нь болсон. Ингэхийн тулд зам,барилга зэрэг хатуу дэд бүтцээс гадна хүн хоорондын харилцаа, компани, байгууллага, нэгж хоорондын нягтхарилцаа зэрэг зөөлөн дэд бүтцээ хөгжүүлэхийн төлөө ажиллая гэдэг дээр нэгдсэн. Энэ бүхний эхний үр дүнзургаан сарын дараа харагдана.
–Яагаад заавал зургаан сар гэж?
-Дээд төвшний уулзалтаар ярилцсан болохоор маргааш, нөгөөдөр нь бүх зүйл “ок” болчихно гэсэн үг биш. Гэрээ хэлцэл хийх гэсээр байтал хоёр сар болно. Тэгээд түүний эхний үр дүн нь гарч ирэх гэсээр байтал дор хаяж дөрвөн сар болно шүү дээ. Хамгийн гол нь АСЕМ-аар монголчууд нэгдэж ажиллан том эрх ашгаа харж чадсан. Одоо бизнесийнхэн томоохон үр дүнг хүлээж сууна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин