04.14

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулган болж байна

Жижиг, дунд бизнес эрхлэгчид алдаа оноогоо хэлэлцэж, цаашид хэрхэхээ өнөөдөр хэлэлцэж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцэст 59.843 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн 50.600 буюу 84.5 хувь нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчид байна гэсэн статистик мэдээ бий. Эдгээрээс 928 аж ахуйн нэгж 143.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан бол 721 төсөлд 18.4 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргасан байдаг аж. Тиймдээ ч өнөөдөр  жижиг, дунд бизнес эрхлэгчид чуулж байгаа юм. Засгийн газраас анх удаа Аж үйлдвэрийн яам байгуулж, хүнд, хөнгөн жижиг дунд үйлдвэр, худалдааны асуудлыг нэгтгэн нэгдсэн бодлогоор хангаж цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлоход чухал түлхэц болон хэмээн бизнес эрхлэгчид үзэж байна. Өнөөдрийн чуулганд 700 орчим төлөөлөгч оролцож санал бодлоо солилцож байгаа аж.

С.НАРАН