Загвар өмсөгч С.Төгс мэргэжил нэгт С.Эрдэнэцогттой хамтран амьдарч, хөөрхөн охинтой болсон. Гэсэн ч хосууд удалгүй салж, С.Төгс охиноо өсгөх болсон юм. Түүний талаар мисс Э.Сэлэнгэ нэгэнтээ “Дэндүү эрт хүүхэд гаргаж, загварын карьерээ орхисон” хэмээн ярьсан удаатай. Тэгвэл өдгөө энэ мэт илүү үг цухуйлгасан охид хүүхнүүд С.Төгсийн уурыг хүргэсээр байгаа бололтой.Учир нь тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Эрт хүүхэд гаргасандаа харамсдаг гээд л... Эрт амь амьдралаа гаргасан бүсгүйчүүдийг харамсуулах гэж оролдсон, хатгасан статус бас өгүүллэгүүд их явах юм аа... Чамайг гаргасандаа харамсаж байна гэж ээж аав чинь чамд хэлбэл ямар вэ. Би бол охиноо гаргаж байж л ухаажсан бас томоожсон. Ер нь хүүхэд гаргаагүй бүсгүйчүүдэд юу ч хэлэх гэсэнгүй. Гэхдээ яагаад хүүхэд гаргаагүй бүсгүйчүүд нь гаргасан бүсгүйчүүд рүүгээ ингэж дайрах төлөвтэй байдаг юм бол оо. Хүүхэд гаргаагүй байж болно. Дуугүй л, гаргаагүй л бай л даа. Би бол ажил амьдралаа хослуулаад болоод л байна. Цаашдаа ч болно, алдсан юу ч алга. Ер нь аль, аль нь хэн хэнийхээ амьдрал руу өнгийхөө больчихвол их зүгээр л дээ” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.