07.21

Реппер О.Дөлгөөний гуалиг болсон нууц


 “Universe best songs” наадмын шилдэг оролцогч реппер О.Дөлгөөн гоо сайхнаас эхлээд стил имижээ өөрчлөөд ихэд өөр харагдах болсон. Үүнийг анзаарсан сониуч охид бүсгүйчүүдийг түүнээс жингээ хэрхэн хассан талаар асуух болжээ. Харин реппер бүсгүй “Сайн байцгаана уу би дуучин Дөлгөөн байна. Өнөөдөр маш олон охид бүсгүйчүүдийн асуултанд тод бөгөөд товчхон хариултыг өгөх гэж байна. Надад өдөрт 10 түүнээс дээш удаа “яаж турж байгаа вэ” гэсэн асуулт ирдэг. Үүнд хариулахад надад онцгой юм хийж турсан зүйл байхгүй.
Миний хэрэглэдэг өдөр тутмын зүйл гэвэл мэдээж гэдэсний даруулгаас салдаггүй. Тэр дундаа бүсгүйчүүдийн сайн мэдэх anncherry байна. Хоёрт херфлайфийн тураах цай уудаг бол Blissph брендийн тураах биеийн тосон бүтээгдэхүүнийг хэрэглэдэг.  Дээр нь өглөө оройдоо гүйдэг. Гэхдээ шалихгүй ээ таван минут гүйх үе ч байдаг. Ингээд хөлс гаргадаг хувцастайгаа өөрийн хийдэг булчин чангаруулах дасгалуудаа хийнэ. Өдрийн дэглэм нэг иймэрхүү” хэмээн турсан нууцаа хуваалцжээ.