07.22

Д.Дагвадорж аварга гүүний эхэс боловсруулах үйлдвэрээ нээжээ

Мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж Монгол-Японы хамтарсан гүүний эхэс боловсруулах үйлдвэрийнхээ нээлтийг хийжээ. Тэрбээр үйлдвэрээ 22-ын товчоо орчимд япон стандартаар барьж байгуулсан аж. Өнгөрсөн жил туршилтын журмаар дөрвөн тонн эхэс цуглуулан, Япон руу гаргаж, шинжилгээний хариу нь сайн гарчээ. Эхэсээ маш нарийн шалгаж, ширхгийг нь 30 мянган төгрөгөөр авдаг байна. Энэ жилийн хувьд 20 тонн эхэс авах бөгөөд цэвэрхэн, үнэр ороогүй, хөлдөөсөн байх ёстой гэнэ.