07.23

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ажлаа хүлээж авав

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр яамны тамгаа гардан авлаа. Тамгыг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав гардуулан өглөө. Энэ үеэр ЗГХЭГ-ийн дарга Ж.Мөнхбат, Уул, уурхайн сайд Ц.Дашдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар байлцсан юм. Тэрбээр хууль хэрэгждэг байх ёстой, ингэхдээ хүн бүрт ижил тэнцүү үйлчилдэг байх зарчмыг баримталж ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн хууль, эрхзүйн хүрээнд хийгдэж байгаа шинэчлэлүүдтэй сайтар танилцаж, нэгтгэн дүгнэж байж дараагийн ажлуудаа төлөвлөх нь зүйтэй гэлээ.
Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд салбарынхантайгаа уулзаж, ажил байдалтай нь танилцлаа.
Тэрбээр эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдсон, өмнөх 3 жилд УИХ дахь МАН-ын бүлгийн даргын ажлыг хариуцлагтайгаар хашиж байсан юм.