07.25

Гоо сайхны шилдэг шийдлүүд

Бүсгүй танд мэдэж байхад илүүдэхгүй хэдэн зөвлөгөөг хүргэж байна. 

Сүрчигний үнэрийг удаан барих 

Бүсгүйчүүд бидний тэр бүр мэддэггүй, бас санаанд ч оромгүй гоо сайхны энгийн шийдлүүд бас бий. Усанд орсоныхоо дараа бид биеийн тосоо хэрэглэдэг. Эхлээд сүрчиг үнэртэнгээ түрхээд араас нь тосоо түрхвээс сүрчигнийхээ үнэрийг удаан барьж чаддаг байна.    

Botox-оос хавьгүй илүү нэгэн арга 

Цэвэр даавуун алчууран дээр мөс тавьж байгаад нүүрээ 5-10 удаа хөнгөн тогшиж, зөөлөн үрэх хөдөлгөөнөөр гулсуулваа арьс чангарч цоглог харагддаг. Энгийн хялбархан энэ аргыг зурагтаа хэржээ суунгаа туршаад үзээрэй. 

Өөрсдөө үсчин хийж чадна 

Зуны өнгөлөг өдрүүдэд үс сайхан  янзалсан бүсгүй гунхалзан явахыг эргэж харахгүй эрчүүд цөөн. Үүний тулд үсээ 2 дахиж пигудээр орооно. Эхний бигудаа авч үсээ задлаадүснийхээ зарим хэсгийг сонгож аваад дахин бигудаарээ орооно. Ингээд л гүйцээ. Үс ижил  хэлбэртэй биш, замбараагүйдүү юм шиг хэрнээ тун донжтой харагддаг. 

Булбарай бумбагар уруултай харагдах хэцүү биш 

Уруулынхаа хүрээг тойруулан цайвар алтлаг  өнгөлөгчөөр хүрээл. Нүүрэндээ крем пудр тавьсныхаа дараа ингэж хүрээлээд, дараа нь уруулаа буд. 

Кофе нүдний доод бүлцэнг арилгах шидтэй.

Гэхдээ кофегоор жин тавьна гэж эндүүрэв. Өдөрт 1 ганц аягыг уухад л болно. 
Эгэлгүй бүхэн энгийнээс эхтэй. Түвэггүй, түүртэлгүй хийх энэ шийдлүүд танд үзэсгэлэн нэмэх нь дамжиггүй