07.25

А.Хишигдалай: Цэцэг аваагүй яасан ч их удсан юм, чааваас

Дуучин А.Хишигдалай сүүлийн үед их л ганцаардаж байгаа бололтой. Тэрбээр 
“...Шүхэр барин зогсох залууд 
Шүүгээн дэх гоёлоо авч зүүгээд 
Яаран гүйж очно оо...” хэмээн санааширчээ. Харин түүний энэ ганцаардал, гунигийг хуваалцаж дотны найз Д.Уранзаяа нь сарнай цэцэг бэлэглэсэн гэнэ. Энэ талаар А.Хишигдалай  “Бүрхэг бороотой өдрийн мэнд Д.Уранзаяа найз маань надад цэцэг авч өгөв! Цэцэг аваагүй яасан ч их удсан юм, чааваас” хэмээн бичжээ. Ийнхүү тэрбээр цэцэг авалгүй удсанаа хэн нэгэнд сануулав бололтой.