Загвар өмсөгч С.Төгс хөгшрөхөөс айдаг гэнэ шүү. Энэ тухайд тэрбээр "Шууд нуулгүй хэлэхэд би хөгшрөхөөс айдаг хүмүүсийн нэг л дээ. Яг юунаас нь айдгаа мэдэхгүй юм аа. Зүгээр л энэ их эрч хүч байхгүй болно гэдгээс ч юм уу. Харин сая шинэ байртайгаа танилцаад нийтийн тагтан дээр нь гарах гээд очсон чинь нэг эмээ сууж байна аа. Нэг их уриалгахан надтай юм яриад эхэлдэг юм. одоо 80-тай гэнэ. Есөн хүүхэдтэй гэнэ. Ач гуч нь бүр тоогоо алдсан гэнэ ээ. Бүгдээр нь бахархаад тэр нь тэнд ч байдаг, энэ нь энд ч байдаг, ийм ажил хийдэг, тэгж байсан гээд л нүд нь гялалзаад яриад л байна. Бас залуудаа их дүрсгүй охин байсан талаараа ярилаа. Эмээ нь жаахан таргалаад байгаа, турах гээд хоолоо сойж байгаа гэнэ шүү. 50 нас хүрэхээрээ яана аа гэж боддог байсан. 80 нас санаанд багтаад ирлээ шүү. Гол нь залуу насаа хий хоосон өнгөрөөхгүй. Хийсэн зүйлтэй, хүн болгоод өсгөж хүмүүжүүлсэн үр хүүхэдтэй, буянтай хөгшин болж хөгширч байвал нас яахав дээ. Амьдралын л жам юм даа” хэмээн тодотгосон байна.