Энэ сарын 12-ны өдөр Бейонсегийн ээж 61 настай Тина Ноулз 68 настай жүжигчин Ричард Лосонтой гэрлэжээ. Энэ нь хатагтай Тина Ноулзын хоёр дахь гэрлэлт агаад тэрбээр 2011 оны сүүлээр Бейонсегийн эцэг Мэтьюгээс гэрлэлтээ цуцлуулсан билээ. Хурим Калифорни мужид, “Үүрд мөнх” гэсэн нэртэй тансаг усан онгоцон дээр болсон агаад 300 гаруй зочид ирсэн байна.