Жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэг “Mixx” хамтлагийн дуучин Б.Болдбаатар буюу Тэмпогоос салснаас хойш нэлээд ганцаардаж яваа аж. Тэрбээр өөрийн хөдөөгүүр аялж, байгалийн үзэсгэлэнт газруудад зураг хөргөө авахуулан суугаа тэрбээр “Намайг үргэлж сайхан аашилж, инээж, эелдэг байдаг гэж бүү төсөөл. Надад ч бас хөндий хүйтэн, бодлогоширсон, ойлгомжгүй байх үе байдаг юм. Амьдрал баян, гэсэн ч хэцүү юм бодох үе хүн бүрт бий” хэмээн бичиж бухимдлаа илэрхийлжээ. Аялж зугаалаад сайхан байгаа юм шиг харагдаж байгаа ч мисс бүсгүй цаанаа гуниг тээж яваа бололтой. Тиймээс түүний аялал уйтгартай байгаа бололтой.