07.26

А.Хишигдалай эрчүүдийг ингэж дүгнэв


Дуучин А.Хишигдалай эрчүүдийн талаар ийм дүгнэлт гаргажээ. Тэрбээр “Ажиглаад байхад эрчүүд нь ар тал, мөнгө төгрөг сайтай эмэгтэй хүмүүсийг их сонирхдог болжээ. Эр хүн та энэ хорвоогийн дээвэр, хана нь байтлаа энгүй их заяа, эр хүний нэрийг зүүсэн атлаа эмэгтэй хүний хормойд чирэгдэж, эмэгтэй хүний гарыг харан халаасандаа гараа хумхин суух гэж үү... Дөрвөн мөч нь санжчихаагүй бол, эрүүл бие саруул ухаан тань тунгалаг байгаа бол дор энэ хувь заяаг битгий сонгооч. Эр хүн та хэзээд бидний бахархал шүү дээ” хэмээн цахим хуудаснаа бичжээ.