"UBS" телевизийн сэтгүүлч Э.Уянга сүүлийн үед нэлээд бухимдаж байааа бололтой. Тэрбээр "Хамгийн сайн сайхан хүн болох хамгийн амархан! Фэйсбүүкээр нэг хүнээр өөрийгөө цөм магтуулахад л тэр нь зөнгөөрөө 1000 шэйр хийгдээд тэгээд л тэр ёстой гоё хүн. Хамгийн муу муухай хүн болох ч бас маш хялбархан. Мөн л фэйсбүүкээр өөрийнхөө хачин хөгийн бичлэгийг цацаад л тэр нь ядах юмгүй 1000 шэйр аваад л саяхан ухаантай юм, уужуу юм гэж байсан гарууд тэр дороо "зайлаа, хятадын эрлийз" гэх мэт үгсийг ядаж түвдэхгүй урсгана. Хэн болж хувирах чинь яагаад ийм амархан байгаагийн учир сошиалд ч байгаа юм биш. Сошиалаар дамжаад бид, тэд, чи, би өөрийн гэсэн ямар ч үзэл бодолгүй байгаа нь харагдаж байгаа юм. Тархигүй, толгойгүй, хийссэн хүмүүс" хэмээн ихээхэн бухимджээ.Хөтлөгч бүсгүй ийнхүү "Фэйсбүүк"-ийг үзэн ядсан бололтой.