07.27

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг журамлажээ


Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр /2016.07.26/ нийт 260 дуудлага бүртгэгдсэний 181 нь ослын дуудлага байжээ. Ослын улмаас17 хүн хүнд, хөнгөн гэмтсэн аж.

Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 4 хүүхэд өртжээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Ослын талаар тодруулбал, Чингэлтэй дүүргийн харьяа Хайлаастын зам, Сургалтын төвийн зүүн замд T.Vitiz маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 09 настай эмэгтэй Ш, 07 настай эмэгтэй Н нарыг мөргөж гэмтээжээ.

Баянзүрх дүүргийн харьяа Нарны зам, Ногоон төгөл хотхоны 170-р байрны зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч Х нь унадаг дугуй унаж явсан 15 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн байна.