07.28

Тахарын албыг татан буулгахаар боллоо

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар анхдугаар хуралдаанаа өчигдөр хийлээ. Уг хуралдаанаар УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулж, орон тооны хязгаарыг баталлаа. Засгийн газар 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллахаар болов. Хэд хэдэн шинэ агентлагийг болгоно гэдгээ ч дуулгав. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэлээ. Тахарын ерөнхий газрын чиг үүргийг холбогдох агентлагуудад шилжүүлэх юм.