07.28

Байшингаас үсэрсэн эмэгтэйг хагалгаанд оруулна


Өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн эмэгтэй 12 давхраас үсэрч, амиа хорлохыг завдсан үйлдэл гарсан билээ.

Тэрбээр 16-17 орчим настай бөгөөд 11 дүгээр хорооны Хангай хотхоны 502 тоот байрны 12 давхрын дээвэр дээрээс үсэрсэн байна. Онцгой байдлын аврах албаныхан иргэдийн өгсөн мэдээллийн дагуу ослын газарт шуурхай ажиллаж, анхны тусламжийг яаралтай үзүүлснээр бүсгүйн амийг аварсан бөгөөд 09.35 цагийн үед Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн Хүлээн авах тасагт аваачжээ.

Эмэгтэйн хоёр хөл, нуруу хүнд гэмтсэн тул яаралтай хагалгаанд оруулахаар ажиллаж байна. Өндөр байшингаас үсэрсэн бүсгүй согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүйг эх сурвалж хэллээ.