“Оюутолгой”, “Тавантолгой”-д ажиллаж, амь амьдралаа залгуулж яваа идэр насны залуусыг өнгөрсөн жил хоморголон халсан билээ. Ажлаас нь халах болсон шалтгаанаа удирдлагууд нь эдийн засгийн байдалтай холбож, хэмнэлт нэрийдлээр ийнхүү гэр рүү нь буцаасан бол мөн олон тооны гадаад ажилчдыг ч нутаг буцаалгасан байдаг юм. Тэгвэл өнөөдөр ажлаасаа халагдсан залуус ажил төрөлгүй, амьдралгүй гудамжинд гарсан байдалтай явна.
Ажлаасаа халагдсан шалтгаанаа тэд төр болоод эрх баригчид буруутай хэмээн тайлбарлан үзэж байгаа юм.
Тухайлбал, ОТ, ТТ томоохон төслүүдээ албаар гацааж, урагшлуулахгүй, ажил төрөл болгохгүй байна. Дээрээ хэрэлдэж сууж байхын оронд хэлэлцэж, уг төслүүдээ эргэлтэд оруулан хөдөлгөж, ажлаасаа халагдсан хүмүүсийг ажил амьдралтай болгохыг хүсэж байгаа аж. Тиймээс ажлаасаа халагдсан залуус нэгдэж, төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлэхээр хэлэлцэж, жагсаал хийхээр ярилцаж эхэлсэн байна.