07.30

Х.Акботад хүү нь нандин бэлэг илгээжээ


“Universe best songs” наадамд оролцож олноо танигдсан дуучин Х.Акбота “Мотив” хамтлагийн Ганбаатай гэр бүл зохиож хөөрхөн хүүтэй болсон. Гэвч хосуудын амьдрал бүтээгүй. харин тэрбээр  өдгөө Австралид амьдарч байгаа бөгөөд охинтой болж бүл нэмсэн. Түүний том хүү нь Монголдоо амьдарч байгаа бөгөөд ээжийгээ уйлуулсан бэлэг явуулсэн гэнэ. Х.Акбота энэ талаар "Монголоос зөндөө гоё бэлэг ирлээ. Хамгийн их сэтгэл хөдөлгөж уйлуулсан зүйл бол миний хүүгийн надад явуулсан энэ эрхэм зүйл. Цэцэрлэгтээ тэмцээнд энэ зургаа өгсөн байна. Миний хамгийн хайртай зураг хоёрдугаар байранд орсон" хэмээн цахим хуудаснаа бичжээ