“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлаг хүртэхээр болсон бөгөөд 7 дугаар сарын 30-ны 13:00 цагт тус хамтлагийн гишүүдэд “Алдрын Од” одонг нь нийслэлийн удирдлагууд гардуулж өгөх юм. Харин орой нь 21:00 цагаас "Харанга" хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.