04.16

Хүүгийнхээ аминд хүрсэн гэх эцэг батлан даалтад гарах уу?

Гурван настай хүүгээ согтуу үедээ модон сандлаар зодсоор байгаад амийг нь хохироосон гэх олны сэтгэлийг хирдхийлгэж, нийгмийг цочроосон аймшигт хэрэг гараад удаагүй байна.

Сэжигтэн этгээдийг цагдан хорьсон байгаа бөгөөд ар гэрийнхэн нь хүүгээ төгөлдөр хуур дээрээс унахдаа юм мөргөөд унасан гэх тайлбарыг хийсэн байгаа юм. Хүүгийнхээ үхэлд буруутгагдаж байгаа аавыг батлан даалтад гаргахаар хөөцөлдөж эхэлсэн сурагтай.

Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 91.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Мөн хүүгийн үхлийн шалтгааныг тогтоож, шинжилгээний хариу ч гарсан байна. Гэвч яг ямар хариу гарсан нь тодорхойгүй байгаа аж.