08.01

Дуучин Dasiy Б.Сарандаваагаас болж манартлаа “шатсан” гэнэ


Монголын шилдэг зөн билэгч, “Монгол аура” төвийн тэргүүн Б.Сарандаваа жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд “Таван хишгийн даллага” лекцээ “UB palace”-т зохион байгуулдаг уламжлалтай. Мөнгөтэй болохыг хүссэн хэн бүхэнд цүнх, түрийвчээрээ даллахыг уриалдаг Б.Сарандавааг цахим ертөнцийнхөн нэлээд шүүмжилсэн. Харин дуучин Д.Дэлгэрцэцэг буюу Daisy үзмэрч эмэгтэйгээс болоод хэрхэн шатаж байснаа дэлгэжээ. Тэрбээр “Сан байгуулан сайн хүн болж, буян үйлдэх үйл эхлүүлэн зүтгэж байхдаа харвалт өгсөн бяцхан хүүд хандив цуглуулах тоглолт зохион байгуулж явлаа. Хайрт найзууд, дуучин, одууд гээд мундагуудыг дайчлан гоё тоглолт зохион байгуулсан ч Сарандаваа ажаагийн мөнгөний лекцэнд нам даруулж манартлаа шатаж билээ. Түүнээс хойш нуруугаа хуга наалгасан даа. Харамсалтай бүтэлгүй эр зориг мину зээ” хэмээсэн байдаг юм.