Алтны магнат “Монгол газар” компанийн захирал асан, Монголын хамгийн баян эрээр тодорч, өнгөтэй өөдтэй хүүхнүүдийг өвөр түрүүндээ оруулж, өмссөн бээлий шигээ сольж явсан Ц.Мянганбаяр нэг л өдөр дампуурч, компаниа дампууруулах хүсэлтээ шүүхийн танхимд гаргасан.
Монголбанк, Татварын ерөнхий газар, Чингис хаан банк зэрэг 14 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс нийт 84.6 тэрбум төгрөгийг “Монгол газар” компаниас нэхэмжилсэн байна. Мөн гурван иргэн нийт 200 сая төгрөгийг нэхэмжлээд байгаа аж.
Хамгийн сонирхолтой нь, Ц.Мянганбаяраас мөнгө нэхсэн хохирогч нар шүүхийн танхимд багтахаа больсон учраас дараагийн шүүх хурлыг Үндэсний Татварын Ерөнхий газрын хурлын зааланд хийхээр болжээ