Жүжигчин бол А.Ганчимэг, "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кинонд хамтран тоглосон Б.Энхтүвшинтэй романс үүсгэсэн түүхтэй. Хосууд охинтой болсон ч охиноо төрөхөөс өмнө салсан байдаг. Жүжигчин Б.Энхтүвшин өмнө нь "Бид хоёрт асуудал бий. Асуудалгүй бол хоёр талд байх вэ дээ" гэж байсан бол саяхны нэгэн ярилцлагадаа охиныхоо тухай ярихыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн. Харин үүний дараа жүжигчин залуу өөрийн цахим хуудаснаа “Өнгөрснийг өнгөрсөнд нь орхиод урагшлах хэцүү. Гэхдээ ингэж чадсан тохиолдолд зөв зүйтэй шийдвэр гаргаснаа хожим нь та мэдэх болно” хэмээн бичсэн нь шүүмжлэл дагуулаад авчээ. Түүний энэхүү постыг харсан охид, бүсгүйчүүд нь "Бүхэл бүтэн хүнийг тэгээд мартаж болдог юм уу, зөв шийдвэр мэт санагдах боловч хожим нь та харамсаад ч барахгүй том алдаа байвал яана” хэмээн ихэд бухимдацгааснаар жүжигчин залуу цахим хуудсаа түр хаахад хүрчээ.