Поп хатагтай Сараа "Аргагүй амраг" монгол ардын дууг өөрийн үүсгэн байгуулсан "Олонхи" хамтлагтайгаа шинэчлэн найруулж дуулжээ. Тэрбээр "Олонхи" хамтлагаа ҮДБЭЧ-ийн морин хуурч Ш.Бямбацогт Түмэн-Эх чуулгын шанзчин Ц.Чулуунцэцэг , ХБК - ийн хуучир хөгжмийн багш У.Одонтунгалаг , ХБК - ийн лимбэ хөгжмийн багш Г.Нямжанцан нарын Монголын шилдэг мэргэжлийн хөгжимчдээс бүрдүүлжээ .Энэхүү дууны хөгжмийн найруулагчаар нь "New star" студийн Гантөр ажилласан бол клипийг "Apple" production хийсэн байна.
П.ТУУЛ