Он гарсаар иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 18 аймгийн 40 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаагийн тохиолдлоор 85 хүн (хүүхэд-26, насанд хүрэгсэд-59) амь насаа алджээ.
Ялангуяа хэт халуун өдрүүд олон хоногоор үргэлжилж байгаагийн улмаас гол усанд сэрүүцэх зорилгоор орж амь насаа алдах тохиолдол ихэссэн байна. Түүнчлэн албан байгууллага, найз нөхөд, гэр бүл, хамт олноороо аялал зугаалгаар явахдаа архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол усанд ордог, бага насны хүүхнийг хараа хяналтгүй орхидог, үерийн аюултай үед гарц гарамгүй газраар гол гатладаг зэрэг нь усны ослын голлох шалтгаан болж байгаа юм.
Он гарсаар усанд осолдсон 85 хүний 40 нь зөвхөн долоодугаар сард усанд осолдсон бол наймдугаар сар гарсаар 9 хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна.