04.16

Билли Жоэл 65 насандаа аав болно

Нэрт хөгжимчин, дуучин Билли Жоэл болон түүний дурлалт бүсгүй Алексис Родерик нар дахин аав, ээж болно. Ирээдүйн аав 65 насыг зооглоод байгаа билээ. Уг баярт үйл явдал энэ зун болно гэдгийг Жоэл өгүүлжээ. Хосууд ирээдүйн хүүхдийнхээ хүйсийг ч мэдсэн гэнэ. Тэд охинтой болох аж.

Билли, 33 настай Алексис нар 2009 онд танилцсан билээ. Жоэл эхний эхнэрээсээ салаад түүнтэй дотно харилцаатай болсон юм. Билли ийнхүү хоёр дахь удаагаа аав болох болно. Түүний ууган охин Алекса Рэй 29 настай аж.