“Шинэ үе” продакшины жүжигчин, СТА Л.Сөрөлттэй хамтран “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо өнгөрөгч тавдугаар сард дахин хийсэн дуучин А.Түмэн-Өлзий нэгэн зүйлд тун ч их гомдолтой яваагаа дэлгэв. Тэрбээр “Тавдугаар сарын 23-нд тоглосон “Хайрын тэнгэр диваажин” тоглолтын маань хамгийн том сюрприз болох хоёр өрөө байрны азтанууд маань одоог хүртэл таг чиг шүү. Юм горьдсондоо биш ч гэсэн ядаж “Баярлалаа” гээд утсаар залгачих болов уу гэж бодох маань буруу биш байх аа. За, бид ч яах вэ. Хамгийн гол нь сугалаа сугалж, тэр хүмүүсийг орох оронтой болгож өгсөн, азыг нь гийгүүлсэн буянтай буурал эмээд аяга цайны сүү бариад оччихгүй бас л ширүүн гарууд юм аа” хэмээн цахим хуудаснаа бичжээ.