Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн ангиллын 66 кг-ын жинд өрсөлдөж байгаа ОУХМ Д.Төмөрхүлэг Канад улсын тамирчин Бочард Антуантай барилдаж, вазари үнэлгээгээр ялагдаж, 7 дугаар байранд орсноор тэмцээнээ өндөрлүүллээ.
Тэрээр өмнөх тойргуудад Саудын Арабын жүдоч Хамад Сулейманыг иппон үнэлгээгээр, Алжирын тамирчин Хоуд Зоурданийг онооны давуугаар ялж, Италийн бөх Фабио Басилетэй барилдаж, хоёр вазари үнэлгээ алдан, ялагдал хүлээсэн юм.