08.08

“3 охин” хамтлагийнхан шинэ цомгийн ажилдаа оржээ

“Гурван охин” хамтлагийнхан шинэ цомгийн ажилдаа оржээ. Энэ талаар хамтлагийн ахлагч хамийн ахлагч, дуучин Д.Солонго "Манай хамтлаг шинэ цомгийн ажилдаа орсон. Одоогоор гурван дуу гараад байна. Цаашдаа хамтлагийн цомгоос гадна тус тусдаа уран бүтээл хийх зорилт тавьсан. Миний хувьд ганцаарчилсан цомгийн ажилдаа ороод явж байна. Х.Ану, Г.Анхмаа хоёр маань удахгүй шинэ цомгийн ажилдаа орох байх.Хамтлагийн шинэ цомог маань 5-7 дуутай. Энэ нь манай хамтлагийн найм дахь цомог болж байна. Цомгийнхоо нэрийг одоогоор өгөөгүй л явна. Одоо олон нийтийн сүлжээ хөгжөөд фенүүдээсээ асуудаг сайхан аргатай болсон шүү дээ. Болохгүй бол фейсбүүк группээрээ уралдаан зарлаад хамтдаа өгнө дөө" хэмээн ярьжээ.