Бразилын Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын гэмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд МУГТ Д.Сумъяа мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр барилдааныхаа талаар “Каори Мацүмо бол Лондоны олимпод түрүүлсэн, дэлхийн хошой аварга, дэлхийн шилдэг жүдоч. Бид олон удаа таарч барилдаж байсан. Бие биенийхээ барилдааныг сайн мэднэ. Хэдийгээр Каори өмнөх олимпийн аварга ч гэлээ энэ олимпод түүнийг ялна гэсэн итгэлтэйгээр би дэвжээнд гарсан. Багшийнхаа зөвлөснөөр барилдлаа. Барилдааны өмнө тайван байсан. Аваргын төлөө барилдахдаа ч тэр. Харамсалтай нь, алтан медалийг зорилгоо болгож байсан ч түүндээ хүрч чадсангүй. Гэхдээ Монголын жүдочид, Монголын тамирчид маань үлдсэн өдрүүдэд өндөр амжилт гаргаж, монголчуудыгаа баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Багийнхаа салхийг хагалж, энэ олимпийн эхний медалийг хүртсэндээ баяртай байна. Тамирчдадаа амжилт хүсье. Биднийг дэмжиж, итгэл найдвар тавьж суугуу ард түмэндээ баярлалаа” гэжээ.