04.18

С.Ганбаатар өнгөлж явна

Дархан-Уул аймгаас бие дааж сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар баяр хөөртэй урамтай явна. Учир нь тэрбээр улс төрчдийн рейтинг гаргадаг “Сант марал” судалгаанд бусдыгаа хошуучилж, нэгт өнгөлж явна.

Тодруулбал, судалгаагаар хамгийн сайн рейтингтэй байгаа топ-10 улстөрчийн нэрийг жагсаасан бөгөөд Улаанбаатар хотын рейтингээр жагсаалтын нэгдүгээрт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, хоёрдугаарт МАХН-ын дарга Н.Энхбаяр, гуравдугаарт УИХ-ын гишүүн Х.Баттулга, дөрөвдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар жагссан байна.

Мөн жагсаалтын дараагийн байруудад УИХ-ын гишүүн Г.Уянга, хотын дарга Э.Бат-Үүл, дуучин С.Жавхлан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Р.Амаржаргал нар жагсчээ.