Урлагийн ертөнц дэх олны танил хосуудын тоог нэгээр нэмж, үзэгч сонсогчдынхоо үлгэр дуурайлал нь болж яваа жүжигчин О.Цэнгэл, дуучин Э.Мишээл нар сүйн бөгжөө хэдийнэ солилцсон бололтой. Учир нь Хөвсгөл далайн эргээр зугаалж, хайр дурлалынхаа нандин харилцааг бэхжүүлж явсан залуу хосууд ирээдүйн амьдралаа зүрх сэтгэлдээ зураглаж сууснаа нуусангүй.
Гэнэн томоогүй зантай, шавилхан биетэй царайлаг охины дүрээр үзэгч фэнүүдийнхээ танил болсон жүжигчин О.Цэнгэл ядам хуруундаа сүйн бөгж зүүсэн зургаа олонд дэлгэж, дуучин Э.Мишээлтэй эхлүүлсэн хайрын романс нь хамтын амьдрал болох гэж буйг зарласан нь энэ.