08.10

Хөтлөгч Одко багшлах дуртай

"UBS" телевизийн хөтлөгч П.Одгэрэл буюу Одко ээж болоод удаагүй байгаа билээ. Хөтлөгч бүсгүй хүүгээ харахын зэрэгцээгээр сургуульд ч сурж, ажлаа ч хийгээд олон зүйлийг амжуулж яваа. Харин сүүлийн үед тэрбээр багш болсон гэнэ шүү. Тэрбээр "Багш гэж дуудуулна чинээ санаагүй явсан хүн сүүлийн үед сурсан мэдсэнээ бусдад хуваалцаж, энд тэнд багшлах урилга авдаг болов. Аав насаараа их сургуульд багшилсан. Тэгэхээр надад багшлах авьяас жаахан ч болов байх шиг байна. Гол нь бусдад заах явцдаа өөрөө их зүйлд суралцдаг нь сайхан" хэмээн цахим хуудаснаа бичжээ.