08.11

Адель шүтэн бишрэгчдээсээ дэмжлэг хүсэв

Дуучин Адель саяхан болсон нэгэн тоглолтынхоо үеэр Адель яагаад ч салж чаддаггүй нэгэн муу зуршилтай гэдгээ өгүүлсэн байна. Сонирхолтой нь, Адель байнга л “Амлаж байна” гэдэг үгийг хэлдэг аж.
28 настай дуучин эмэгтэй өдөрт энэ үгийг 30 гаруй удаа хэлдэг гэдгээ ярив. Энэ талаараа Адель “Би өдөрт 33 орчим удаа энэ үгийг хэлдэг юм билээ. Би тооны хүн биш л дээ. Үнэндээ бол би тооны шалгалтыг өгч чадаагүй. Гэхдээ би нэг удаад энэ үгийг хэдхэн минутын зайтай хэлдэг юм шүү. Та нар юу гэж бодож байна?” хэмээн Лос-Анжелес хотын үзэгчдээс сонирхжээ. Түүнчлэн Адель өөрийг нь сэтгэл санааны хувьд дэмжиж байхыг шүтэн бишрэгчдээсээ хүсэв.