08.12

Миранда Керр бэлгэнд байшин авчээ

Супермодель Миранда Керр удахгүй үлэмж саятан Эван Шпигелийн эхнэр болно. Ийм чинээлэг залуу түүнд өндөр үнэтэй бэлэг сэлт өгөх нь дамжиггүй юм.

Саяхан Керр Америкийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Эванаас авсан хамгийн гоё бэлгийнхээ талаар ярьжээ.

Сүйн бөгж гэж битгий бодоорой. Миранда Шпигелийн түүнд бэлэглэсэн байшингийн тухай өгүүлсэн байна. Тэр байшин нь Малибуд далайн эрэг дээр байрладаг бөгөөд 12 сая долларын үнэтэй гэнэ шүү. Уг байшин доторх бүх зүйл, гаднах цэцэрлэгт хүрээлэн нь Мирандад ихэд таалагддаг аж.