Довтлогч Леброн Жэймс лигийнхээ аваргаар тодроод удаагүй байгаа “Кливлэнд Кавальерс” багтайгаа шинэ гэрээ байгуулсан гэдгээ зарлав. Талууд гурван жилийн хугацаатай гэрээ байгуулахаар тохиролцсон бөгөөд нийт 100 сая долларын бичиг баримтад гарын үсгээ зуржээ. Гэхдээ Леброн гурав дахь жил нь чөлөөт агент болох боломжтой юм.