04.18

“Их долоо”-гийн гишүүд Оросын эсрэг хоригийг цуцлах болзлуудыг нэрлэв

“Их долоо”-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Любек хотноо хуралдаж, Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдийг цуцлахад шаардлагатай болзлуудыг нэрлэжээ. Хоригийг цуцлуулахын тулд Оросын тал Минскэд байгуулсан гал зогсоох гэрээг сахиж, Украины бүрэн эрхт байдлыг хүндэтгэх ёстой аж. Үүнээс гадна их гүрнүүдийн төлөөлөгчид Орос, Украины талыг гал зогсоох талаар хийсэн анхны алхмуудыг сайшааж, гэрээнд туссан боловч хэрэгжиж эхлээгүй бусад заалтыг хэрэгжүүлэх чиглэлд илүү ахиц гаргаж, бүх хүнд зэвсэглэлийг фронтын шугамааас гаргах шаардлагатайг өгүүлжээ. Уулзалтын үр дүнг дүгнэн ярихдаа Германы Гадаад хэргийн сайд Ф.В.Штайнмайер “Их долоо”-гийн орнууд Оросыг ганцаардуулах зорилго агуулаагүй гэдгийг хэлж, тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд их гүрнүүдийг нэгтгэдэг тус уулзалтын бүрэлдэхүүнд Орос дахин орох боломжтойг хэлсэн аж.

Д.Болд