Бразилын Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Энэ өдөр олимпийн наадмын боксын тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болж, Монголын багийн медалийн салхийг хагаллаа.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарлаа. Манай боксчин шөвгийн наймд Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдаж, 3:0 /30-27, 29-28, 29-28/-аар илүүрхэн хожлоо.
Д.Отгондалай эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан юм. Түүний хувьд наймдугаар сарын 14-ний өдөр Францын Софьян Умиатай мөнгөн медалийн төлөө тоглоно.