08.15

Д.Отгондалай хүрэл медалийн эзэн боллоо

"Рио 2016" олимпын наадам амжилттай үргэлжлэн явагдсаар байна. Монгол Улсын баг тамирчдаас Рио-2016 олимпийн хоёр дахь медальтан болсон Д.Отгондалай өнөө өглөө хүрэл медалийн өнгөө хувиргах шийдвэрлэх тулаан хийлээ. Улмаар тэрбээр өрсөлдөгчдөө ялагдсанаар хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр тоглолтынхоо дараа "Хоёр удаа таарч тоглоод хоёуланд нь ялж байсан. Маш харамсалтай байна. Медалийнхаа өнгийг хувиргаж чадсангүй. Миний тоглолтын агуулга, бүтээмж, идэвхийг та бүхэн минь үзээд, өөрсдийнхөө тунгаагаарай. Амласан, зорьсон зам дээрээ очиж чадаагүйдээ харамсаж байна... Чамлахаар чанга атга гэдэг. Олимпийн хүрэл медаль хүртэх энэ амжилтын  ард байсан бүх хүмүүст, Монголын ард түмэндээ баярлалаа" хэмээжээ.