08.15

Турдаг Б.Цэцэг хөхөө ингэж арчилдаг

Бүсгүйчүүд маань маш их асуусан болохоор өөрийнхөө туршлагаас хуваалцаж байна.
1. Хүүхдээ хөхүүлэхээс битгий айгаарай. Бид хөхүүлсэнээс болж хөх маань ширгэж унжлаа гэж боддог гэтэл та зөв хөхүүлэх талаар бодож үзэж байсан уу?

- Нэг талын хөхөөрөө түлхүү хүүхдээ хөхүүлэх нь жижиг том хөхтэй болоход маш их нөлөөлдөг ба хөхүүлсэн тал нь арай жижиг хэмжээтэй болдог. Тийм учраас 2 хөхөө жигд нэг талдаа зохих минутаар нь хөхүүлбэл жижиг том болохгүй
- Би хүүхдээ 6 сар хүртэл нь хөхүүлсэн магадгүй зарим бүсгүйчүүд гайхах байх, гадны улсад хүүхэд эхийн сүүгээрээ 6 сар хүртэл хөхүүлэхэд хангалттай гэж үздэг. Удаан хөхүүллээ гээд хүүхдэд сайн гэхээсээ илүү амны хөндийн өвчлөлүүд буюу сүүн шүд амархан гэмтэж үүдэн шүднүүд хорхойтож эхэлдэг.Та ойр тойрныхоо бага насны хүүхдүүдийн шүдийг анзаараад нэг хараарай мөн хөхүүл эсэхийг мэдээд авах хэрэгтэй.

2. Өөртөө таарсан хөхний даруулга сонгож хэрэглээрэй

- Бидний гаргадаг гол алдаа бол хэт бариу даруулга сонгодог юм шиг санагддаг. Мэдээж жирэмсэн болон энгийн үед биеийн жингээ нэмэгдсэн байхад хуучин даруулгаа зүүсээр л байдаг нь хөхөнд үүсэж болох хорт хавдарын эрсэдлийг нэмэгдүүлдэг гэсэн байдаг. Тэгэхээр та цээжний тойрог болон хөхний аягандаа таарсан даруулга сонгож хэрэглээрэй.

Мөн өдөр тутамдаа унтахдаа л даруулга тайлж байх хэрэгтэй. Унтахаас бусад үед даруулгаа байнга зүүж хэвшээрэй!

3. Өдөр бүр хөхөө сэргэг байлгахад хүйтэн усны массаж хийх хэрэгтэй

- Усанд орж байх үедээ сүүлийн хэдэн минутад та усаа бага багаар бүлээсгэж яваандаа хүйтэн усанд орж сурах хэрэгтэй. Энэ үедээ душээрээ хөхөө нар зөв усан массаж хийж заншаарай. Энэ нь таны биений суларсан арьсыг чангалаад зогсохгүй биеийг сэргээж өгдөг.

4. Биеийн тос байнга хэрэглээрэй

- Манайх хэт хуурайшилттай улс болохоор нүүр гэлтгүй биеийн бүх арьс хуурайшиж хөгширж байдаг. Тэгэхээр та өөртөө байгаа чийгшүүлэгчтэй тосоо заавал цээж хэсэгтээ нямбай массажлан түрхэж байх хэрэгтэй. Нас явж хөгширөлт хэзээ нэгэн өдөр ирдэг гэтэл бид зөвхөн нүүр хэсэгээ л анхаарж цээж хэсгээ бага торддог. Өөртөө итгэлтэй байхад хөх ямар их нөлөөтэйг та санаарай.

5. Дасгалын даруулга

-Дасгал хөдөлгөөн хийж байх явцдаа өдөр тутмийн даруулга бус зориулалтын элдэв зөөлөвч өргөгчгүй даруулга зүүсэнээр үсэрч хариах тохиолдол бүрт хөх доошилон арьс сунахгүй. Тэгхээр зөвхөн хөхүүлэхэд бус дасгал хөдөлгөөний үед хэт том болон жижигэвтэр гэлгүй бүгд тусгай даруулга хэрэглэвэл хөхний арьс хурдан сунаж унжихгүй. Яг нүүртэй адил.

6. Дээш харж унтах

- Дээшээ харж унтах нь зөвхөн нүүрний арьсанд хамааралтай байдаггүй гэж үздэг юм билээ. Унтахдаа эгц дээш харж унтвал хөх хажуу тийшээ налж шөнөжин нэг талруугаа унжихгүй тэгэхээр та баруун талруу харж унтдаг бол хөхөө нэг анзаараад хараарай аль хэсэг нь илүү өөр болж байгаа нь анзаарагдана.

7. Хөхний язралт

- Хэт хуурайшилтаас үүдэж хөхөнд сүү орох эсхүл таргалалтаас үүдэлтэй язралт үүсдэг. Та энэ үед өөртөө анхаарал хандуулж үүссэн язралтыг нэмэхгүй байх талаас нь жингээ барих болон чийгшүүлэгч тос хэрэглэх хэрэгтэй. Миний хувьд одоогоор язралт арилдаг гэдэгт эргэлздэг. Мөн ичдэггүй хэхэ тэгхээр та ч гэсэн санаагаа амар байлгах нь дээрээ. Өөртөө итгэлтэй байна гэдэг язралт мэтийн зүйлийг юман чинээ бодохгүйг хэлж байгаам.

8. Хэлбэр засагч хөхний даруулга

- Өөртөө итгэл дүүрэн байхад бидэнд шидийн юм шиг тус болдог зүйл бол хөх өргөгчтэй даруулга шүү дээ. Худалдаанд янз бүрийн даруулга зарагддаг та өөртөө таарсан зөв хэмжээг нь сонгоход л хангалттай. Хөхний аягийн 1-3 дахин томсгож харагдуулдаг шидэт даруулгаа өөртөө таарсаныг олоод авахад л хангаллтай.

За охид минь нууц гээд байхаар зүйл надад байдаггүй юм шигээ. Та хэдтэйгээ өөрийн туршилгаа хуваалцах таатай байдаг шүү. Хамт байж урам өгч дэмждэг нийт бүсгүйчүүдээ үнжий ❤️

Хүндэтгэсэн Б. Цэцэг

ЭХ СУРВАЛЖ:  Ээж болох бэлтгэл