"Рио-2016" олимпийн наадмын боксын тэмцээн үргэлжилсээр байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн 56 кг жинд манай улсын боксчин Э.Цэндбаатар хагс шигшээд шалгарах эрхийн төлөө тулалдлаа. Тэрбээр Беларусийн Дмитрий Асаноуг 2:1 харьцаагаар буулган авч хүрэл медалийн төлөө тулалдахаар болов. Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө маргааш үдэш 23:00 цагаас АНУ-ын Стевенсон Шакуртай өрсөлдөнө.