04.18

Итали улс Европын холбооны тусламжийг хүслээ

 Газар дундын тэнгист дүрвэгсэд олноороо амь насаа алдаж буй эрсдлээс хамгаалах ажилд Итали улс Европын холбооноос тусламж хүслээ. Сүүлийн хэдхэн хоногийн дотор Италийн эрэгт хүрэхээр зорчиж явсан 10,000 гаруй дүрвэгчийг аварсан юм. Мөн энэ он гарснаар олон зуун цагаач иргэн хууль бусаар хил нэвтрэх гэж яваад амиа алдсан байна. Италийн Гадаад хэргийн сайд Паоло Гентилони хэлэхдээ, “Бид Европын холбооноос хангалттай туслалцаа авч чаддаггүй” хэмээн мэдэгджээ. Харин Европын холбооны төлөөлөгч эмэгтэй, тухайн нөхцөл байдалд тохирсон шалгарсан арга зам одоогоор алга хэмээн мэдэгдсэн юм.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Африк болон Ойрх Дорнодын орнуудаас дарангуйлал, хүчирхийллээс дайжсан 170,000 гаруй хүн Италийн эргээр дамжин Европ руу дүрвэхийг завдсан байна.

Он гарснаас хойш усан онгоцны ослоор 500 гаруй дүрвэгч амиа алдаж, энэ төрлийн тохиолдол жилийн өмнөхөөс 30-аар нэмэгдсэн тухай НҮБ мэдэгдсэн юм. Мөн хамгийн сүүлд буюу Даваа гаригт Ливийн эрэг дагуу дүрвэгсдийн онгоц живж, дахин 400 орчим хүн амь насаа алдсан юм. Түүнчлэн Пүрэв гаригийн үд дунд Италийн эргийн хамгаалалтынхан 893 цагаачийг аварчээ.