08.16

Олимпод оролцсон тамирчинд гэрлэх санал тавив

Бразилын Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдаж буй XXXI удаагийн зуны олимпийн үеэр БНХАУ-ын тамирчинд гэрлэх санал тавьсан байна. Рио хонтоо энэ амралтын өдөр эмэгтэйчүүдийн усанд шумбалтын төрөлд өрсөлдөж, мөнгөн медалийн эзэн болсон Хи Зи гэрлэх санал авчээ. Түүнийг медалиа авч, медалийн тавцнаас буух үед найз залуу Кюн Хай нь гэрлэх санал тавьсан байна.