"Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс Б.Бадамцэцэг анх “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр олонд танигдсан билээ. Түүнээс гадна тэрбээр “Ану хатан”, “Валентины захидал”, "Аз жаргалын шок" зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон бөгөөд ЭМШУИС-ийг төгсөөд удаагүй байгаа. Тэрбээр А.Алтаншагай хэмээх үе тэнгийн царайлаг залуутай дотно үерхээд удалгүй нүсэр хурим хийсэн. Тэгвэл түүүний нөхөр эхнэрээ нүүрээ будахад дургүй гэнэ шүү. Энэ талаар түүний нөхөр А.Алтаншагай “Миний хайрт будаг шунх хэрэглээгүй, энгийн үедээ ч хамгийн сайхан харагддаг. Царай төрх, зан ааш, баярлаж гуних нь хүртэл өхөөрдөм хөөрхөн” хэмээн ярьжээ.