Домогт усан сэлэгч Майкл Фелпс Риогийн олимпийн наадмаас таван алт, нэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр 4х100 метрийн буухиад түрүүлснийхээ дараа тамирчны замналаа яг ингэж өндөрлүүлэхийг хүссэн тухайгаа ярьжээ.
Тодруулбал, "Сүүлчийн удаа бие халаалтаа хийж, сүүлчийн удаа уралдааны замд гарахаар алхаж, сүүлчийн удаа элэг нэгтнүүдийнхээ өмнө гарч замналаа өндөрлүүлэхийг би хүсч байна. Миний сүүлчийн гараа гэдгийг би мэдэж байсан болохоор багийнхаа залуустай хамт уралдааны замд гарах хэчнээн гайхалтай сайхан байгааг хэлсэн. Миний мөрөөдөл биелсэн. Би замналынхаа төгсгөлд яг л бялуун дээрх чимэглэл шиг алтан медаль хүртэхийг хүссэн" гэжээ.
Майкл Фелпс ийнхүү Олимпийн наадмын 23 алтан медаль, гурван мөнгө, хоёр хүрэл медальтайгаар тамирчны замналаа өндөрлүүлж байна.