08.16

“Дижитал”-ын Эрка залууст ямар зөвлөгөө өгөв

“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг буюу Эрка урлагт хэрхэн хөл тавьсан тухай сонирхолтой түүхээ дэлгэжээ. Тэрбээр “Микрофон барьж үзсэн цагаас хойш яг хорин жил өнгөрчээ... 1996 оны намар “Варьете” чуулгын жижиг өрөөнд "Нисванис" хамтлагтай хамт бэлтгэл хийж эхэлсэн нь миний амьдралд эргэж буцахгүй алхах зам байсныг тэр үед мэдээгүй ч даваа нугачаа, саад бүхнийг даван туулж өнөөдрийг хүртэл хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байж чадсандаа сэтгэл хангалуун байна.
Өөрөөсөө битгий урва... Хүсэл мөрөөдлөө битгий орхи... Тэр чамайг чиний хүссэн ертөнцөд заавал аваачна... Тэр цагт чи хамгийн аз жаргалтай хүн болох болно. Хүсэл бүхэн биелэх болтугай” хэмээн сонсогч фэнүүддээ өөрийн үзэл бодол, хүсэл мөрөөдлийн нууцаас хуваалцсан байна.