Жил бүрийн намар их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмдэг. Энэ нь эцэг, эхчүүдэд дарамт болдог гэж хэлж болно. Сургалтын төлбөр нэмэгдсэн шалтгааныг инфляцийн өсөлттэй уялдуулж нэмсэн гэж тайлбарладаг. Тэгвэл энэ жил МУИС, ШУТИС, ХААИС зэрэг төрийн өмчийн сургуулиуд төлбөрөө нэмэхгүй байх боломжтой гэх мэдээллийг БСШУС-ын сайд Ж.Батсуурьт өгчээ. Тодруулбал, өнгөрсөн хичээлийн жилтэй адил төлбөрийг оюутнуудаас авна гэжээ.