08.17

Rokit Bay эцэг, эхчүүдийг хариуцлагатай байхыг сануулав

Реппер Rokit Bay "Хариуцлага" цомгоо эцэг, эхчүүдэд зориулан гаргасан гэнэ. Тиймдээ ч Rokit Bay "Манайд эцэг, эхчүүд хүүхдүүддээ хяналт муу тавьдаг. Тоглоом хүртэл нас заачихсан байдаг. Тоглоомын газар тоглох насыг нь харгалзан үзэхгүйгээр шууд л мөнгөө төлж байвал болоо гээд л тоглуулчихна.
Хариуцлага, үүрэг эцэг, эхчүүдэд байх ёстой. Тухайлбал, хүүхэд нь насанд хүрэгчдийн тоглоом тоглож байхад донтлоо боль гэхээс тоглоомыг нь хянаж яадаг вэ гэдгийг анхаардаггүй. Болохгүй зүйлийг болиулах хэрэгтэй. Миний дуунууд гэхэд 16, 18 наснаас дээш насныхан сонсох ёстой нас заачихсан. Гэтэл үүнийг маань бага ангийн хүүхдүүд сонсож байгаад яс хавтайдаг. Тоглолтоор явж байхад үзэгчдийн дунд хүүхдүүд байдаг тийм тохиолдолд хараалын үг хэллэгээ өөрчилдөг. Би хүүхдэд зориулсан дуу хийдэггүй. Эцэг, эхчүүд үүнийг минь зөвөөр хүлээж аваад битгий сонсго гэж хэлмээр байдаг. Хүүхддээ анхаарал тавь" гэжээ