Өөрийн нэр алдрыг өсгөхийн тулд Кэти Перри юу эсийг хийсэн билээ дээ. Дуучин, ая зохиогч, гоо сайхны брэндийн үндэслэгч болсон бол одоо гуталны загвар бүтээх болжээ. Global Brands Group-тэй хамтран 31 настай дуучин бүсгүй голчлон пүүз, онгорхой шаахай, мокасин багтсан гутлын цуглуулгыг бүтээв.
Нэг хос гуталны үнэ 59-299 долларын хооронд хэлбэлзэх бөгөөд ирэх жилийн хоёрдугаар сараас сүлжээ их дэлгүүрүүд болон төрөлжсөн жижиглэн худалдаа эрхэлдэг дэлгүүрүүдээр худалдаалагдах болно.
Перри “Энэ нь миний эртний мөрөөдөл байсан юм. Тиймээс гутлын цуглуулгаа гаргаж байгаа явдлыг би цаашдын их ажлын эхлэл гэж үзэж байна” хэмээн ярьжээ.